Бидний тухай

EXODUS сургалтын төв нь 2015 онд БСШУСЯ-ы зөвшөөрөлтэй байгуулагдсан. Олон улсын TEFL, TESOL зэрэгтэй англи хэлний мэргэжлийн гадаад, монгол багш нар, багш нарын заах аргын ур чадварын уралдаан, багш нарын ажил мэргэжлийн аварга, арга зүйч, докторант, магистр монгол багш нар ажилладаг.  EXODUS  төвийн төгсөгчид TOEFL, IELTS-ийн шалгалтанд жигд өндөр оноо авдаг нь бидний нэгэн бахархал билээ. Өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмших нь монголын ирээдүйг авч явах хүүхэд залууст чухал боловч сургалтын төлбөр, амьжиргааны зардал туйлын бэрхшээлтэй, хурц асуудал болдог. Энэ асуудлыг шийдэх үүднээс  EXODUS  төв нь дараах сургалтуудыг явуулдаг. Үүнд:

  • Гадаадад сурахаар төлөвлөж буй оюутан залууст зориулсан анхан, дунд шатнаас эхлэн  TOEFL, IBT, IELTS-ийн шалгалтанд бэлтгэх түргэвчилсэн сургалт
  •  Элчингийн ярилцлаганд зөвлөгөө өгч бэлтгэх
  • TOEFL, IBT, IELTS-ийн шалгалтанд бэлтгэх сургалтууд
  • Байгууллагын сургалт

Эрхэм зорилго:  Чанарыг эрхэмлэе 

Алсын хараа:  Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ.