Сургалт | Exodus сургалтын төв

АНГЛИ ХЭЛ | LEVEL - 1 Суурьгүй анхан шатны анги

Үнэ : 250000

STARTER буюу суурьгүй анхан шат

Энэ анги нь англи хэлийг анхлан суралцагчдад зориулсан анги ба A,B,С-ээс эхлэн хичээл заагдана. Бүх хичээл сонсгол дээр тулгуурлан заагдана. Энэ түвшний ангид англи хэлний үндсэн 4 чадвар болох сонсох, унших, бичих, ярих чадваруудыг олгох ерөнхий шат дарааллаар явах ба дүрмэнд баригдахгүй анхан шатны мэдлэг олгох нь манай төвийн зорилго билээ. Мөн энэ ангид сууснаар та шинэ үг цээжлэх тусгай ур чадвартай болохоос гадна хялбар текстүүд цээжилж ярьдаг болох юм.

Сургалтын хөтөлбөр

Суурьгүй анхан шатны сургалт нь нийт 6 долоо хоног үргэлжлэх ба долоо хоногт 4 удаа,  1 орохдоо академик цагаар 3 цаг ордог. Анги дүүргэлт цөөн учир багш хүүхэд нэг бүртэй тулж ажиллах бүрэн боломжтой юм. Ингэснээр сурагч илүү идэвхи зүтгэлтэй, хичээлийн агуулгыг бүрэн гүйцэт ойлгож чаддаг. Сурагчдыг хичээл дээр сурсан зүйлсээ бататгах хангалттай цагийг гаргаж өгдөг учир мэдлэгээ бататгах цаашлаад практик дээр ашиглах бүрэн боломжтой.

Сургалтын талаар

Нэг модулийн үргэлжлэх хугацаа: 6 долоо хоног
Нийт хичээллэх цаг: 72 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо: 4 өдөр
Нэг хичээл үргэлжлэх хугацаа: 2 цаг 30 минут
Анги дүүргэлт: 4-8 хүн
Цагийн сонголт: 10:00, 13:30, 16:00, 18:30
Сургалтын төлбөр: 250000₮