Сургалт | Exodus сургалтын төв

АНГЛИ ХЭЛ | LEVEL - 2 Суурьтай анхан шатны анги

Үнэ : 250000

ELEMENTARY буюу суурьтай анхан шат

Энэхүү анги нь англи хэлний анхан шатны мэдлэгтэй цаашлаад англи хэлийг гүнзгийрүүлэн сурах хүсэлтэй хүмүүст зориулсан анги юм. Энэ ангийн онцлог нь бүх хичээлийг сонсгол дээр суурилуулан ордог. Сонсгол дээр суурилсан ярих, бичих, унших чадваруудыг хөгжүүлдэг. Ингэснээр сурагчдын сурах процесс илүү нэмэгддэгийг манай туршлагатай багш нар олж харсан байгаа. Мөн энэ ангийн давуу тал нь та өдөрт 30-с дээш үинэ үгийг хялбар аргаар, хэзээ ч мартагдахааргүй сурдаг. Амжилттай суралцаж төгссөн сурагчдад сертификат олгодог.

Сургалтын хөтөлбөр

Суурьтай анхан шатны сургалт нь нийт 6 долоо хоног үргэлжлэх ба долоо хоногт 4 удаа, 1 орохдоо академик цагаар 3 цаг ордог. Анги дүүргэлт цөөн учир багш хүүхэд нэг бүртэй тулж ажиллах бүрэн боломжтой юм. Ингэснээр сурагч илүү идэвх зүтгэлтэй, хичээлийн агуулгыг бүрэн гүйцэт ойлгож чаддаг. Сурагчдыг хичээл дээр сурсан зүйлсээ бататгах хангалттай цагийг гаргаж өгдөг учир мэдлэгээ бататгах цаашлаад практик дээр ашиглах бүрэн боломжтой.

Сургалтын талаар

Нэг модулийн үргэлжлэх хугацаа: 6 долоо хоног
Нийт хичээллэх цаг: 72 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо: 4 өдөр
Нэг хичээл үргэлжлэх хугацаа: 2 цаг 30 минут
Анги дүүргэлт: 4-8 хүн
Цагийн сонголт: 10:00, 13:30, 16:00, 18:30
Сургалтын төлбөр: 250000₮