Сургалт | Exodus сургалтын төв

АНГЛИ ХЭЛ | LEVEL - 3 Дундын өмнөх шат

Үнэ : 250000

PRE INTERMEDIATE буюу дундын өмнөх шат

Энэ анги нь англи хэлний анхан шатны бүрэн мэдлэгтэй цаашлаад англи хэлийг гүнзгийрүүлэн сурах хүсэлтэй хүмүүст зориулсан анги юм. Энэ шатны ангид дүрмийн хичээл түлхүү орох ба үзсэн хичээлээ бататгах уншлага, сонсгол, ярих, бичих чадваруудыг хөгжүүлж өгдөг. Мөн энэ ангийн онцлог нь текст цээжилж, тухайн текстээ ярих тусгай цагийг гаргаж өгдөг. Ингэснээр сурагчдын ярих чадвар хурдацтайгаар өсдөг нь нотлогдсон юм.

Сургалтын хөтөлбөр

Дундын өмнөх шатны сургалт нь нийт 6 долоо хоног үргэлжлэх ба долоо хоногт 4 удаа,  1 орохдоо академик цагаар 3 цаг ордог. Анги дүүргэлт цөөн учир багш хүүхэд нэг бүртэй тулж ажиллах бүрэн боломжтой юм. Ингэснээр сурагч илүү идэвх зүтгэлтэй, хичээлийн агуулгыг бүрэн гүйцэт ойлгож чаддаг. Сурагчдыг хичээл дээр сурсан зүйлсээ бататгах хангалттай цагийг гаргаж өгдөг учир мэдлэгээ бататгах цаашлаад практик дээр ашиглах бүрэн боломжтой.

Сургалтын талаар

Нэг модулийн үргэлжлэх хугацаа: 6 долоо хоног
Нийт хичээллэх цаг: 72 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо: 4 өдөр
Нэг хичээл үргэлжлэх хугацаа: 2 цаг 30 минут
Анги дүүргэлт: 4-8 хүн
Цагийн сонголт: 10:00, 13:30, 16:00, 18:30
Сургалтын төлбөр: 250000₮