Сургалт | Exodus сургалтын төв

АНГЛИ ХЭЛ | LEVEL - 4 Дунд шатны анги

Үнэ : 250000

INTERMEDIATE буюу дунд шат

Энэ шат нь англи хэлний үндсэн 6 түвшингийн маш чухал үе байгаа. Та энэ шатны сургалтанд сууснаар дүрмийн мэдлэгээ бататган үзэх ба ингэснээр дүрэм дээр тулгуурласан уншлага, сонсголын хичээлүүд ордог. Энэ ангид текст цээжлэн харилцан ярих, гадаад багштай ярианы хичээл болон эссэ бичиж сурдгаараа мэдлэгээ улам бататгадаг. Мөн гадаад багштай ярианы хичээл нэмэгдсэнээр таны сонсох болон ярих чадвар шинэ түвшингээр ахих юм.

Сургалтын хөтөлбөр

Дундын өмнөх шатны сургалт нь нийт 6 долоо хоног үргэлжлэх ба долоо хоногт 4 удаа,  1 орохдоо академик цагаар 3 цаг ордог. Анги дүүргэлт цөөн учир багш хүүхэд нэг бүртэй тулж ажиллах бүрэн боломжтой юм. Ингэснээр сурагч илүү идэвх зүтгэлтэй, хичээлийн агуулгыг бүрэн гүйцэт ойлгож чаддаг. Сурагчдыг хичээл дээр сурсан зүйлсээ бататгах хангалттай цагийг гаргаж өгдөг учир мэдлэгээ бататгах цаашлаад практик дээр ашиглах бүрэн боломжтой.

Сургалтын талаар

Нэг модулийн үргэлжлэх хугацаа: 6 долоо хоног
Нийт хичээллэх цаг: 72 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо: 4 өдөр
Нэг хичээл үргэлжлэх хугацаа: 2 цаг 30 минут
Анги дүүргэлт: 4-8 хүн
Цагийн сонголт: 10:00, 13:30, 16:00, 18:30
Сургалтын төлбөр: 250000₮