Сургалт | Exodus сургалтын төв

АНГЛИ ХЭЛ | TOEFL Анги

Үнэ : 425000

Энэхүү сургалт нь гадаадад Англи хэл дээр ажиллах эсвэл суралцах зорилготой хүмүүст зориулсан iBT TOEFL буюу Internet-Based Test of English as a Foreign Language-ийн шалгалтанд бэлтгэх сургалт юм. iBT TOEFL-ийн албан ёсны шалгалтын оноог гадаадын олон тооны их дээд сургуулиуд, коллежууд, цагаачлалын албууд болон бусад мэргэжлийн байгууллагууд хүлээн зөвшөөрдөг. Гадаадын их дээд сургуулиуд ихэвчлэн iBT TOEFL-ийн шалгалтын 70-аас дээш оноог шаарддаг.

TOEFL-ийн шалгалтанд бэлтгэх сургалт нь тус шалгалтанд хэрхэн өндөр оноо авах тал дээр техник, стратеги заадаг бөгөөд дараах чадварууд дээр нарийвчлан ажилладаг. Үүнд:

  • Сонсгол
  • Яриа
  • Уншлага
  • Бичиг

Манай чадварлаг багш нар оюутнуудын өөртөө итгэх итгэлийг дээшлүүлэх тал дээр анхаарч ажилладаг бөгөөд тухайн оюутан ирээдүйд амжилт гаргахад нь тодорхой хэмжээгээр нөлөөлөхийг эрмэлздэг.

Сургалтын хөтөлбөр

Энэхүү сургалт нь нийт 8 долоо хоног үргэлжилэх бөгөөд 7 хоногт нийт 5 удаа хичээллэнэ.

Сонсгол болон ярианы хичээлийг гадаад багш долоо хоногт хоёр удаа, Бичиг, уншлага болон дүрмийн хичээлийг олон жил ажилласан туршлагатай мэргэжлийн Монгол багш хоёр удаа тус тус орно.

Долоо хоног бүрийн нэг өдөр iBT TOEFL-ийн жишиг тестийг авах бөгөөд энэ нь сургалтын турш оюутан тус бүр нийт найман удаа жишиг тест дээр ажиллаж дадлагажна гэсэн үг юм. Ингэснээр оюутнууд хичээл дээр сурсан зүйлээ практик дээр ашиглах, өөрийн гаргаж буй түгээмэл алдааг олж засах, iBT TOEFL-ийн тестийн бүтэц болон асуултууд, даалгаваруудыг маш сайн мэддэг болох зэрэг ач холбогдолтой юм.

Сургалтын талаар

Нэг модулийн үргэлжлэх хугацаа: 8 долоо хоног
Нийт хичээллэх цаг: 80 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо: 5 өдөр
Нэг хичээл үргэлжлэх хугацаа: 2 цаг 30 минут
Анги дүүргэлт: 4-8 хүн
Цагийн сонголт: 10:00; 13:30; 16:00; 18:30;
Сургалтын төлбөр: 425000₮